Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтанд жил бүр хөдөө орон нутаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлээс 150-160 эмч хамрагддаг.
Тэгвэл 2020-2022 оны хичээлийн жилд 11 чиглэлээр эмч, мэргэжилтэн бэлтгэлээ. Үүнд:
- Дотрын анагаах судлал
- Дүрс оношилгоо судлал
- Мэдрэл судлал
- Мэдээгүйжүүлэг судлал
- Мэс засал судлал
- Нүд судлал
- Нүүр амны мэс засал судлал
- Чих хамар хоолой судлал
- Эмнэлзүйн эмгэг судлал
- Эрчимт эмчилгээ судлал
- Яаралтай тусламж судлал гэсэн үндсэн мэргэжлийн 11 чиглэлээр 146 эмч бэлтгэгдэн мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.