https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Д.Сарангэрэл: Манай дарга нар сошиалаар биш толгойгоороо ажилла. Эс бөгөөс ээлж чинь ирнэ

Д.Сарангэрэл: Манай дарга нар сошиалаар биш толгойгоороо ажилла. Эс бөгөөс ээлж чинь ирнэ


2 жил
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нийгмийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрээр:
 "Хэдэн өдөр Цахим хөгжлийн дэд сайд эмэгтэйг сошиалаар урж тасдах шахаж байна. Эмэгтэй хүнд эр бяраа гаргадаг цаг иржээ. Соронзон захирал, Энхцэцэг эмч ч золиос болсон.  Сайдын суудалд эргэж очих гэж энэ далимаар үг хэлж байгаа зүйл огт  байхгүй. Энэ болоод өнгөрсөн асуудал. Би албан тушаалд үхэн хатдаг өчүүхэн амьтан биш. Сайдаар ажиллах саналыг Ерөнхий сайдууд маань надад тавьж байсан. 
 
сонин mn
Харин 2008 оноос хойш  улаан шугам татаж, орлогоороо зурааснаас доогуур байгааг нь "улны айл" гэж яам нь, статистикийн газар нь нэрлэсээр ирснийг эсэргүүцэж, улны айл, зорилтот бүлэг гэх мэт янз бүрээр нэрлэхээ больж, ядуурлаас гаргах бодит үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлснийхээ төлөө  ажлаа өгсөн анхны хүн. Харамсалтай нь миний хэлсэн үгийг тогтож сонссон бас ойлгосон хүн үгүй.
сонин mn
 
 
Сошиалд хөтлөгдсөн. Харин Ж.Сүхбаатар сайд :  - Та " улны айл " гэдгийг эсэргүүцсэн юм байна лээ шүү дээ гэж л хэлсэн . Дотроо хэрэглэдэг бүр цаасан дээр буулгаж ашигладаг энэ үгээ бүгд нуудаг байсныг ил гаргаснаараа би буруудсан. Сэтгүүлч хүн , тэр дундаа тангараг өргөсөн түшээ ийм зүйлийг нууж таарахгүй. Ер нь бодит байдлаа мэдэхгүйгээр бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллах боломжгүй. Тиймээс  бид 30 жил ядууралтай тэмцэнэ гэж хоосон лоозогнож үр дүнд хүрээгүйн эмгэнэлийн учир энэ. Бүс нутагтаа ядуурлаа хамгийн бага бууруулсан орноор манай улс одоо нэрлэгдээд байна. 14 жил анхан, дунд шатны ажилтнууд нь ядуурал гамшгийн хэмжээнд очиж, шинэ нэр томъёо гаргах хэмжээнд хүртэл доройтсоныг мэдэхгүй , ойшоохгүй, ажлынхаа гүн рүү орохгүй дээгүүр дэвж, дүр эсгэсээр хугацаагаа дуусгасан сайд нар ч байна.  Үнэнийг илчилж, ядууралтай бодитоор тэмцэж, үе шаттай үр дүнд хүрэхээр 6 зорилт тавьж танилцуулсан маань олон хүний ашиг сонирхлыг хөндсөн бололтой юм билээ.
 
-Өнөөдөр ажил, орлогогүй айл өрхөө анхаарч байгаа хүн байна уу. 1520 айлыг ядуурлаас гаргах бэлэн боломжийг яагаад ашиглахгүй байнаа ???
 
 -Өдөр бүр улны айлуудыг сонгож байгаа тухай ярьж байсан Хишигбаяр дарга маань сонголтоо хийж дуусаагүй л байна уу. Хүмүүсийн тэвчээрийн хүлээс нь тайлагдаж байгаа шүү !!!
 
- Улаанбаатарт 20 тэрбум, хөдөө орон нутагт 28 тэрбум төгрөгийн хүүгүй болон буцаан төлөхгүй нөхцөлтэй зээлийг өрхийн болон жижиг бизнес хийх хүсэлтэй хүмүүст олгох ажил яагаад эхлэхгүй байна вэ ???
 Гайхаж байна шүү. Шинэ сайдад анхааруулахад  ард, иргэдэд очих энэ мөнгө аль нэг банк дээр жил эргэлдэж хүүг нь банк, яамны бүлэглэл хувааж авдаг.   "Хүмүүсээ сонгож байна"  гэдэг тайлбартай цаг хождог  гэсэн мэдээлэл бий !!!
 
Үнийн өсөлтөд ард түмэн юу юугүй сөхөрлөө. Одоо хүүхнүүдээ ангуучлах бус ардаа асрах цаг. Обунагийн асуудал ядуурлаас чухал биш.  Би  Орост төгссөн бас 60-аад оных. Надад гомдолтой зүйл алга. Боловсролтой, чадалтай, хар хоргүй, ааш ааль сайтай сайхан эмэгтэй байна лээ Болор -Эрдэнэ. Залуу хүн алдаа байвал засаад л явна биз. Цахим шилжилтэд энэ эмэгтэйн мэдлэг ухаан, хүч чадлыг ашиглах хэрэгтэй. 
Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр улс орон тогтоно.  Ертөнцийн жамыг хэн ч өөрчилж чадахгүй. Манай дарга нар одоо сошиалаар биш толгойгоороо ажилла. Эс бөгөөс ээлж чинь ирнэ гэдгийг сана." гэсэн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү