УИХ-ын дэд даргын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын дэд даргын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ


2 жил

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноор УИХ-ын дэд даргын албан тушаал эзэнгүй болов.

УИХ-ын МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дараагийн Дэд даргын асуудлыг хэлэлцсэн эсэхийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад, Бүлгийн өнөөдрийн хурлаар дэд даргын асуудлыг хэлэлцээгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш гадаад айлчлалд явна. Айлчлалаас ирсний дараа ирэх долоо хоногт дэд даргын асуудлыг хэлэлцэх байх гэв. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү