Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид шар хуайс мод тарилаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид шар хуайс мод тарилаа


2 жил

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын эхний долоо хоногт тохиодог. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд 10 төрлийн мод тарилаа. Мод тарих үндэсний өдрийг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Бид жилд хоёр удаа буюу хавар намрын улиралд бүх нийтээрээ мод таридаг болсоор бүтэн нэг үе буюу 12 жил өнгөрсөн байна. Мод тарих үйлсэд нэгдэхээр ирсэн энэ олон иргэд, байгууллагууд, хүүхэд багачуудаа харахад бидний хамтын зорилго биелж, Монгол Улс 1 тэрбум мод тарих амлалтаа бүрэн биелүүлж чадна гэсэн итгэл төрж байна. Улаанбаатар хотоо ногоон болгохын төлөө улам олон мод тарьж, хайрлан хамгаалж ургуулцгаая” гэлээ. 

Мөн Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шар хуайс мод суулгасан юм. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь “ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд 20 000 ширхэг модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 000 модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарьж байна. 

Бүх нийтээр мод тарих өдрүүдэд 110 000 ширхэг модыг 50 гаруй байгууллага, 3000 гаруй иргэдтэй хамтран тарина. Намрын мод тарилтаар бор голт, монос, тэхийн шээг, өрөл, гүйлс, буйлс, даланхайс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, долоогоно, улиас зэрэг 10 төрлийн мод тарьж байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү