Д. Пүрэвдаваа: Хурлын үйл ажиллагаанд хэзээнээс засаг дарга орж эхлэх вэ?

Д. Пүрэвдаваа: Хурлын үйл ажиллагаанд хэзээнээс засаг дарга орж эхлэх вэ?


2 жил

 Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Уг төлөвлөгөөнд хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Эдгээр арга хэмжээг нийт 2,609.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон байна.

Мөн Нийслэлийн ИТХ дахь Ажлын хороодын танилцуулгыг хийсэн. Үүний дараа төлөөлөгчид асуулт тавьж, Нийслэлийн Засаг даргын орлогч болон харьяа газар агентлагийн удирдлагууд холбогдох хариултыг өглөө.

Төлөөлөгч Д. Пүрэвдаваа: Нэгдүгээрт ,  Хурлын үйл ажиллагаанд хэзээнээс засаг дарга орж эхлэх вэ?

Ямар асуудал хэлэлцвэл сайд нь ирж мэдээлэл өгөх вэ?

Хоёрдугаарт, 2023 оны төлөвлөгөө маш чухал асуудал. Аливаа байгууллага оныхоо төлөвлөгөөг бэлдэхдээ урд оноо дүгнэдэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн хэд байна. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээрээ хэд болох вэ . Эдийн засгийн нөхцөл байдал хэдээр агшиж хэдээр нэмэгдэж байна. Ажилгүйдлийн түвшин хэдэн хувь байна . Нээлттэй ажлын байр ямар түвшинд байна зэргийг тоон үзүүлэлтээр хармаар байна

Гуравдугаарт, Дэлхий даяар хотуудын эрэмбэ дарааг тогтоодог. Монгол улс маань хүн амьдрах таатай хотоор хэддүгээрт эрэмблэгдэж байна. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээрээ ямар өөрчлөлт орох вэ. 2022 оны гэмт хэргийн гаралт ялангуяа ахуйн хулгайн асуудал ямар түвшинд байна гэдэг асуултууд байна.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн хэлтсийн дарга Мишээлт: Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг гаргаснаар дараах үр дүн гарна.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин нийслэлийн хэмэжжнд 2021 оны суурь түвшин 48,1 хувь, 2022 онд 53 хувь бол 2023 онлд 55 хувьд хүрнэ гэсэн тооцоо байгаа.

Эдийн засгийн бодлогын хүрээнд татварын орлого төвлөрүүлэлт 2021 онд 140 тэрбум төгрөг, 2022 онд 149 тэрбум, 2023 онд 165 тэрбум болж өснө гэсэн тооцоо байна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү