Д. Сумъяабазарын 926 сая ам.долларын LRT төсөл унажээ

Д. Сумъяабазарын 926 сая ам.долларын LRT төсөл унажээ


2 жил

Засгийн  газрын хуралдаан дуусч, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өчигдөр ирэх оны төсвийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, 2023 оны төсвийн төслөө эцэслэн танилцуулж, өнөөдөр УИХ-д өргөн барихаар болсон юм.

Төрийн хэмнэлтийн хуульд тулгуурлаж 2023 оны төсвийн төслийг боловсруулсан гэх. Ингэснээр 2023 онд 1 их наяд төгрөг хэмнэнэ гэж үзээд байна.

Түүнчлэн шүүмжлэл дагуулаад байсан Хотын дарга Д.Сумъяабазарын санаачилсан түгжрэл бууруулах хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг ирэх оны төсөвт суулгаагүй хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү