Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг ажлын хороод, намын бүлгүүд хэлэлцэж байна

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг ажлын хороод, намын бүлгүүд хэлэлцэж байна


2 жил
 Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна.

            Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллагын саналыг төсөлд тусгаж, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хязгаарыг баримталж, төсвийн шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй, шинэ төсөл арга хэмжээ төлөвлөхгүй байх, гадаадын зээл тусламж болон төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг шаардлагуудыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан байна.  

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгийн уялдаа холбоог ханган төлөвлөсөн Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг ажлын хороод, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжин хэлэлцлээ. 

 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү