Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол ирэх Мягмар гараг /2022.09.27/-т Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болно.
Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм.
Эл ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Монгол Улсын нэрийн өмнөөс Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр болсон.
Иймд тэрээр өчигдөр /2022.09.25/ Япон улсад очоод байгаа нь Японы NHK телевизээр мэдээлэгдсэн аж.