Хэлмэгдүүлэлт ба цагаатгал сэдэвт гар зураг, график дизайны уралдааныг зарлалаа

Хэлмэгдүүлэлт ба цагаатгал сэдэвт гар зураг, график дизайны уралдааныг зарлалаа


2 жил

“Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт график дизайн болон гар зургийн уралдааныг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн салбар комиссоос зарлалаа. Гар зургийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцох бол, график дизайны төрөлд нас харгалзахгүй бүтээлээ илгээх боломжтой юм. Энэхүү уралдаан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх болон хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх зорилготой юм. Оролцогчид уран сэтгэмжээр бүтээгдсэн бүтээлээ ирүүлэх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичиг бусад эх үүсвэрээс хуулбарлаагүй байх ёстой аж. Ирүүлсэн бүтээлийг олон нийтэд түгээж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын албан ёсны фэйсбүүк хуудаст нийтэлнэ. Бүтээлийг шалгаруулахдаа сошиал хандалтын үзүүлэлтийг мөн харгалзан үзэх аж. Уралдаанд бүтээлээ ирүүлэх цаг хугацаа, тавигдах шаардлага, шалгаруулалт, шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах удирдамжаас танилцана уу.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү