Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллаа.
Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаа, Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн ажлын явцтай танилцсан бөгөөд үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Б.Анхбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Говьсүмбэр аймаг нь 3 сумтай 18 мянган хүн амтай бөгөөд үүн дээр дөрвөн аймгийн 12 сумын иргэд тус аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг. Нэгдсэн эмнэлгийн хувьд жилд нийтдээ 40 гаруй мянган иргэд үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2021 оны тавдугаар сард 100 ортой эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулан ажиллаж байна.
" 2021 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 2,585 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үүнээс тоног төхөөрөмж 585,4 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Мөн гадаадын зээл тусламжаар 2 тэрбум төгрөгийн 35 нэр төрлийн 194 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.
2022 оны хувьд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал, Сүмбэр сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаас гадна аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хуучин эмнэлгийн байрыг шинээр засварлан нийт 1.8 тэрбум төгрөгөөр “Эрүүл мэндийн дэмжих төв”, 585 сая төгрөгөөр Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр гэх мэт аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг харахад таатай байна. Иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилгоор 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгний санхүүжилтээр нийт 20 аймаг, 5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг олон улсын стандартад нийцүүлэн засварлаж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай 1,452 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттэй бөгөөд уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан" гэдгийг хэлэв.
Эмнэлгийн нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 10 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ “2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилсний үр дүнд 2022 онд нийт эмч ажилчдын цалинг 20 хувь, шатлал зэргийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлсэн. Мөн 2022 оны наймдугаар сард эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд нийт ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмлээ. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон хуримтлалаар эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны урьдчилгааны дэмжлэг олгохоор журмаа гарган ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч аймгийн ЗДТГ-тай хамтран эмч нарт байрны түрээсийн мөнгө олгох зэрэг ажлуудыг хийж байна.
2022 оны наймдугаар сарын нэмэгдлээс хойш бүх суутгалаа хасаад эмч нар 1.9 сая, сувилагч нар 1.6 сая мянган төгрөг, туслах ажилчид 860-900 мянгын цалинг гар дээр авч байна.
Мөн 2022 оны томоохон бүтээн байгуулалтын нэг Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болж байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар Нэгдсэн эмнэлэг, аймгийн сумууд болон зэргэлдээ байгаа бусад аймгийн 12 сумуудыг хүчилтөрөгчөөр хангах боломжтой боллоо. Өмнө нь Улаанбаатар хотоос шаардлагатай хүчилтөрөгчийг зөөж тээвэрлэдэг байсан. Жишээ нь 2021 онд 500 баллоныг зөөж тээвэрлэж байсан. Үүнд нийт 70 гаруй сая төгрөгийг зарцуулсан. Одоо энэ зардал хэмнэгдэх боломжтой болсон.
Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн зөөврийн бус ханын суурин системээр авах боломж бүрдэж хүчилтөрөгчийн төгсгөлийг эмнэлгийн А,Б блокт байрлуулахаас гадна, эрчимт мэс заслын болон сэрээх тасгуудад нийт 15 төгсгөлийг байрлуулахаар ажиллаж байна. Цааш өргөтгөн 80-120 төгсгөл хийх боломж бүхий өндөр хүчин чадлын үйлдвэртэй болох гэж байна” гэдгийг онцлов.
Нэгдсэн эмнэлэг жилдээ 450 мэс заслыг хийж гүйцэтгэдэг бөгөөд хүчилтөрөгчийг мэс заслын тасагт хэрэглэхээс гадна эрчимт эмчилгээ, дотрын тасаг болон амьсгалын эмгэгтэй иргэд, ковид-19 халдвар авсан иргэдэд ихээр хэрэглэж байна.
"Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, шинжилгээнд 2,500 хүн хамрагдсан байна"
Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Алтанцэцэг “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг ажлын хэсгээс эрчимжүүлэх төлөвлөгөөг нэмэлтээр боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нарийн судалгаа гаргаж, үүний дагуу товлолт насны багцаар нь иргэдийн нэрээр дуудаж үзлэгт оруулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт 2,500 хүн хамрагдсан байгаа. Харин 0-17 насны хүүхдийн үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай явагдаж байна.”
ЭМЯ-ны ТНБДарга Ц.Эрдэмбилэг Говьсүмбэр аймагт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийгдсэн Эрүүл мэндийг дэмжих төв, Хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2 жил /2022-09-07 11:38:44 GMT+8/
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
311
1 долоо хоног
Хүмүүнлэгийн их сургууль 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж анхны элсэлтээ авчээ
317
1 долоо хоног
Автомашин импортлогчдын холбооныхон гааль дээр хүлээгдэж буй 37 мянган автомашиныг оруулах шаардлага тавьжээ
578
2 долоо хоног
Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ
484
2 долоо хоног
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-аар “хаалга нүдлээ” гэж уурлан, 4 хүүг лифтэнд зоджээ
490
2 долоо хоног
Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдааны “дэг“-ийг АМАРБАЯСГАЛАНГИЙН ДЭГ юм шиг ярьдгаа боль
488
2 долоо хоног
Ц.Баатархүү: “Интермед“ эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан баг Европын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан юм билээ
537
2 долоо хоног
Б.Жаргалан: Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан тул "Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой" гэж АН-ын бүлэг үзэж байна
696
2 долоо хоног
УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын даргаар томилогдлоо
624
2 долоо хоног
Амралтын өдрүүдэд 2300 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж авчээ
603
2 долоо хоног
Н.Алтанхуяг: Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич
918
3 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
45619
22
7 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
42247
8
7 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд