Д. Пүрэвдаваа: Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг шахаж ажиллах шаардлагатай байна

Д. Пүрэвдаваа: Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг шахаж ажиллах шаардлагатай байна


2 жил

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээллийг сонсож хэлэлцэв

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 550 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүн дээр он дамжин хийгдэж буй 183 төсөл, арга хэмжээ байгаа юм. Мөн орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр эрх шилжиж ирсэн төсөл арга хэмжээтэй нийлээд зарласан худалдан авах ажиллагаанууд 42 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээ хийгдсэн 327 ажил байгаа бол, тендерийн материал хүлээн авч байгаа, зураг төсөв ажлын даалгаваргүй, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа шатандаа олон ажил явж байгааг төлөөлөгчид онцолж байлаа. Бараа материалын үнийн өсөлт, хил гаалийн саатал, боловсон хүчний нөөцийн дутагдалтай зэрэг олон асуудал төлөвлөгөөт ажлуудыг саатуулж байгааг төлөөлөгчид   онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү