Эрүүл мэндийн зарим байгууллага ажилчдынхаа цалинг нэмчихлээ. Үндсэн цалингаа нэмэв. Урамшуулал олгов гэх мэдээлэл хэдэн өдөр дараалан хөвөрч байна. Учир шалтгаан нь юу болох, яагаад ийм мэдээлэл гарав гэдгийг сонирхож, бас лавлаж үзлээ.
8 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бямба, ням гарагт эмнэлгийн байгууллагын ажилтан албан хаагчдийн өдөр тохиодог юм байна. Нэг үгээр хэлбэл баярын өдөр нь гэсэн үг. Уг өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа эмнэлгийн байгууллага нь ажилчдаа урамшуулж эхэлжээ.
Ингэх болсон шалтгаан нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гаргаж, эмнэлэгүүдэд үүрэг чиглэл өгсөн юм байна. 8 дугаар сарын Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтангуудад өгчээ. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ эмнэлгүүд тайлагнаж буй нь энэ бололтой.
Эмнэлгүүд цалингаа нэмэх эрх зүйн орчинг Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбартаа бий болгож чаджээ.
Тодруулах юм бол 2020 онд Эрүүл мэндийн салбарын багц хууль шинэчлэгдэн гарсан. Уг хуулийн хүрээнд бүх шатны эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжилт авах тогтолцоо бүрдсэн билээ. Тодруулах юм бол хуучин эмнэлэг бүр урсгал зардал, цалин, урамшууллаа улсын төсвөөс шууд авчихдаг байв. Даатгалаас мөнгө авна. Тэр нь яаж зарцуулагдсан нь үл мэдэг бүдгэрдэг байлаа. Харин хуулийн шинэчлэлийн хүрээнд 2021 оны 3 дугаар сараас эхлэн эмнэлэгт төсвөөс цалингийн болон урсгал зардлын мөнгө өгөхгүй. Харин тухайн эмнэлэг даатгал төлөгч иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол төлбөрөө эрүүл мэндийн даатгалын сангаас авна. Эрүүл мэндийн даатгал төлж буй иргэний өмнө үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагаа эмнэлэг үүрч, бас үйлчилсэн төлбөрөө авах зохицуулалт бий болжээ. Энэ тогтолцоог амьдралд хэрэгжүүлэх, эмнэлгийн удирдлагуудад сургалт оруулах, уг системийг зөвөөр ойлгуулах, хэвшүүлэх зэрэг ажлыг Эрүүл мэндийн яам өнгөрсөн жил гаруйн хугацаанд гүйцэтгэсэн байна.Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас эмнэлэг бүрт гүйцэтгэлийн санхүүжилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, үр өгөөж, давуу талыг танилцуулж, сургалтыг шат шатанд өгч ажилласан нь өнөөдөр үр дүнгээ өгч эхэлсэн гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа.
Нэгэнт эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон учир цалингаа олгох зохицуулалтыг нээлттэй болгох алхамыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд шийдвэрлэжээ.
Түүний хувьд 2022 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж чадсан байна. Уг тогтоолд өөрчлөлт орсоноор Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн доод хэмжээг тогтоож өгчээ.
Засгийн газрын 2022 оны 107 дугаар
тогтоолын1 дүгээр хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
|
||
(сард, төгрөгөөр) |
||
Албан тушаалын зэрэглэл |
Цалингийн доод хэмжээ |
|
ТҮЭМ-1 |
616629 |
|
ТҮЭМ-2 |
663419 |
|
ТҮЭМ-3 |
740619 |
|
ТҮЭМ-4 - Резидент эмч |
703623 |
|
ТҮЭМ-4-Резидент эмчээс бусад |
799806 |
|
ТҮЭМ-5 |
832357 |
|
ТҮЭМ-6 |
934899 |
|
ТҮЭМ-7 |
964899 |
|
ТҮЭМ-8 |
973165 |
|
ТҮЭМ-9 |
1039119 |
|
Засгийн газрын 2022 оны 107 дугаар
тогтоолын2 дугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ТУСЛАХАЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ
|
||
(сард,төгрөгөөр) |
||
Албантушаалынзэрэглэл |
Цалингийндоодхэмжээ |
|
ТҮ-1 |
546162 |
|
ТҮ-2 |
573130 |
|
ТҮ-3 |
594350 |
|
ТҮ-4 |
616629 |
|
ТҮ-5 |
663419 |
|
ТҮ-6 |
740619 |
|
ТҮ-7 |
799806 |
|
ТҮ-8 |
832357 |
|
ТҮ-9 |
934899 |
|
ТҮ-10 |
964899 |
|
ТҮ-11 |
973165 |
|
ТҮ-12 |
1039119 |
Ийнхүү Эрүүл мэндийн салбарын ажилчид дээрх жишгээр хамгийн доод цалингаа авна. Харин үүнээсээ дээшээ хэдэн төгрөгийн цалинг нэмж авах вэ? гэдгийг байгууллагын удирдлага шийдвэрлэх боломжийг нээж өгөв. Өмнө нь ур чадвар өндөртэй, олон ажлыг хийдэг байсан ч зэрэглэл дэвээрээ хажуудаа байгаа ажил бага хийдэг хүнтэй ижил цалин авдаг байсан. Харин өнөөдөр та сайн ажиллаж байвал та илүү цалин авна. Ийм жишгийг бий болгож өгсөн байна. Нөгөө талдаа байгууллагын удирдлага сайн ажиллах үүргийг давхар бий болгов. Байгууллага толгойлж буй бол та сайн менежер байж, сайн ажиллах ёстой. Тэгсэн нөхцөлд орлого сайн олж, эмч ажилчдаа урамшуулах, цалинг нь өсгөх боломж нээгдэх юм. Хуучин шиг зөвхөн төр л цалин нэмнэ гэсэн хүлээлтийг үүсгэхгүй, эмнэлгийн удирдлага өөрөө хэзээ ч ажилчдынхаа цалинг өсгөөд явах үүд хаалга нээгдсэн гэсэн үг.
Хувийн хэвшил сайн ажилтнаа цалинг нь нэмж, бас урамшуулах зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг. Энэ жишгийг эрүүл мэндийн салбарынхан ашиглах боломж бүрдээд байна. Үүнийг илэрхийлж буй жишээ нь энэ өдрүүдэд зарим эмнэлэг ажилчдынхаа цалинг 10-40 хүртэл хувиар нэмэв. Урамшуулалд 500,000- дээш төгрөг олгов гэх мэт сайн мэдээ хөвөрч байгаагаас харж болох юм. Лавлагаа шатлалын эмнэлэг, аймаг орон нутгийн эмнэлэг ээлж дараалан сайн мэдээг зарлаж буй гол шалтгаан бол гүйцэтгэлийн санхүүжилт, засгийн газрын 107 дугаар тогтоол юм байна.