Хөгжлийн банкны хэргээр Монгол Банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татлаа

Хөгжлийн банкны хэргээр Монгол Банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татлаа


2 жил

Хөгжлийн банкны их өрийн асуудлаар хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсийг АТГ-аас шалгаж эхлээд байсан. Тэгвэл Хөгжлийн банкны зээлийн хэрэгт холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ. 

 Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1, "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангид үндэслэн, "Бэрэн групп" ХХК-д зээл олгосон асуудлаар яллагдагчаар татжээ.  

 “Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. Харин өдгөө 43.7 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан байна.

 Хөгжлийн банканд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, тэдний хэргийг АТГ-аас прокурор луу шилжүүлээгүй байгаа аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү