Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор үргэлжлүүлэн явуулах эсэхийг НИТХ шийднэ

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор үргэлжлүүлэн явуулах эсэхийг НИТХ шийднэ


2 жил

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан авто машины улсын дугаарын тэгш сондгойгоор долоо хоногийн турш ээлжлэн хөдөлгөөнд оруулж буй. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "1 сая 600 мянган иргэнтэй хотод 500 мянган хүний төлөвлөлттэй байх ёстой. Даац гурав дахин нэмэгдсэн. Автомашины хэрэглээ 150-200 мянга орчим байх ёстой гэх тооцоолол байдаг. Одоогийн нөхцөлд 450-600 мянга гэх тоог гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, хотын барилга байгууламж, хүн ам, автомашины даац ч 3-4 дахин нэмэгдсэн. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээнүүдийг авна. Тиймээс Засаг даргын захирамжаар найм хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцсон. Үүнийг цаашид НИТХ рүү есдүгээр сарын 7-нд оруулна.

Бүх түвшинд энэ асуудал явна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь жилийн дөрвөн улиралд, замын хөдөлгөөн цэгцэртэл тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тавина. Тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, оношлогоо шинжилгээний асуудлыг авто тээврийн хэрэгслийн тухай хуульд хийхээр болж байгаа. Хот өөрөө тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, оношлогоогоо хийнэ. Энэ нь агаар орчны бохирдлыг бууруулах, 1 сая 600 иргэний эрүүл аюулгүй байдлыг энэ тэргүүнд тавихад тус болно. 40 мянгаар нэмэгдэж буй механик өсөлтийг зогсоохоос өөр аргагүй. Тиймээс Улаанбаатар хотын иргэн болохын тулд таксаа төлөхөөс өөр аргагүй " гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү