Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Зөвлөлийн хуралдааны дэг”-ийг батлав. Мөн хурлын төлөөлөгчид Нийслэлийн дүүргүүдэд ажиллах хуваарийг баталсан юм.
Хуралдаанаар мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлосныг зөвлөлөөр дэмжлээ. Зөвлөлийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ахлах бөгөөд хурал дахь намуудын төлөөлөл бүрдүүлэн ажилладаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, УИХ-ын 2022 оны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлий ИТХ-аас тус Зөвлөлийг байгуулсан. Зөвлөл нь НИТХ-ын шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл ажил болон Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий бүтэц юм.