БЗД-ийн 9, 23, 28 дугаар хороо Шархадны автобусны буудлын эцсийн зогсоол хүртэлх 4.27 км автозам, Улиастайн гол дээгүүрх төмөр бетон гүүрийн барилгын ажилтай танилцлаа

БЗД-ийн 9, 23, 28 дугаар хороо Шархадны автобусны буудлын эцсийн зогсоол хүртэлх 4.27 км автозам, Улиастайн гол дээгүүрх төмөр бетон гүүрийн барилгын ажилтай танилцлаа


2 жил

Баянзүрх дүүргийн 9, 23, 28 дугаар хороо буюу Гачууртын автозамаас Шархадны автобусны буудлын эцсийн зогсоол хүртэлх 4.27 км автозам, Улиастайн гол дээгүүрх төмөр бетон гүүрийн барилгын ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч, Д. Пүрэвдаваа,  Т.Батцогт нар танилцаж, шалгалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын ажлын явц удаашралтай байгааг Төлөөлөгчид хэлээд, Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаас өмнө буюу энэ сарын 30-наас өмнө замын ажлын бүтээн байгуулалтад нөлөөлөөд буй нөхцөл шалтгааныг шийдвэрлэхийг үүрэг болгов

Одоогоор тус замын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийгээд байгаа юм. Ажил ийнхүү удаашралтай байгаа нь газар чөлөөлөлттэй холбоотой гэж Гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа. Харин Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар “...Иргэдийн газар чөлөөлөх нөхөн төлбөрийн хөрөнгийг баталсан. Иргэдтэй гэрээгээ яаралтай хийж, замын ажлыг эрчимтэй урагшлуулах хэрэгтэй. Энэ бол Улаанбаатар хотын зүүн чиглэлийн автозамын ачааллыг үлэмж хуваалцах, гол зам болохоор төлөвлөгдсөн...” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү