Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан болон тус дүүргийг төлөөлөн сонгогдсон төлөөлөгчид Баянзүрх дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажлын явцыг шалгаж танилцлаа. БЗД-ийн 13, 14 –р хороо буюу ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан автозамын ажлын талбайд очсон юм. Уг зам нь хоёр эгнээ зорчих хэсэг ногоон байгууламж явган хүний зам бүхий төлөвлөлттэй Энхтайвны өргөн чөлөөнөөс урагш нарны зам хүртэлх хөдөлгөөний ачааллыг хуваалцах ач холбогдолтой.
Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгч Д. Пүрэвдаваа: Бид түүхэндээ анх удаа автозамын түгжрэлийг бууруулах ажилд 450 тэрбум төгрөг тавьсан. Ийм их мөнгө төсөвлөчихөөд ажлын явц сайн биш байгаа учраас удирдлагууд анхаарах хэрэгтэйг ярьлаа.
Мөн Баянзүрх дүүргийн 6-р хороо Наран трейд компани болон иргэдийн хооронд үүссэн газрын маргааны асуудал дээр очиж ажиллсан юм. Иргэд болон компанийн төлөөлөл тус газарт байсан бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэх үүднээс талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллах шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж. Батбаясгалан гаргалаа.