Яруу найрагч Б.Ичинхорлоод СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээлээ

Яруу найрагч Б.Ичинхорлоод СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээлээ


2 жил

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Утга зохиол, соён гэгээрүүлэх салбарт тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө нүүдэлчин сэтгэлгээний давтагдашгүй онцлог бүхий монгол яруу найргийг хөгжүүлэн, эх түүх, язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлж, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй хөдөлмөр бүтээл, Үндэсний төв номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хамгаалах, номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэлийн дарга Баярхүүгийн Ичинхорлоод Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү