Н.Түвшинбаяр: Талийгаач миний хамгийн сайн найз байсан, аминд нь хүрнэ гэж бодоогүй

Н.Түвшинбаяр: Талийгаач миний хамгийн сайн найз байсан, аминд нь хүрнэ гэж бодоогүй


2 жил

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр яллагдагч Н.Түвшинбаяр "Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач найзынхаа ар гэр, үр хүүхдээс нь чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд байхаасаа л алдаа, оноогоо ярьж байсан. Найзынхаа амь насанд хүрнэ гэж бодоогүй явсан. Би насан туршдаа найзынхаа ар гэрт тус дэм болж амьдрах болно. Мөн Монголын ард түмнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна. Энэ хэрэгт холбогдож орж ирсэн гэрчүүдээс уучлал хүсэж байна. Зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж, ойлгож байгаа. Эрхэм шүүгчээ хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна" хэмээн үгээ хэллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү