МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал “Training bethodology, implementation and outcome” сэдвийн дор 16 дахь жилдээ Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Тус хурал нь боловсролын салбарт нэн тулгамдаж буй чанарын олон талт асуудлаар дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид судалгааны илтгэлээ хэлэлцүүлж, санал бодол, туршлагаа солилцон хэлэлцдэг өндөр ач холбогдолтой арга хэмжээ болдог уламжлалтай.
Энэ удаагийн хуралд дэлхийн 8 улсын /Монгол Улс, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Япон, ХБНГУ, БНЭУ/ 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцон судалгааны илтгэлээ хэлэлцүүлж байна. Олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь тус хурал нь 2 өдрийн турш Үндсэн хуралдаан болон
I салбар хуралдаан: “Education quality policy and implementation”,
II салбар хуралдаан: “Innovation of teaching and learning technology and contemporary trends”,
III салбар хуралдаан: “Education quality policy and implementation”-аар танхим болон Zoom meeting програмаар цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.
Энэ жилийн хурлын онцлог нь эмхтгэлийн олон улсын нэр хүндтэй Springer nature компанийн Atlantis press хэвлэж дэлхийн эрдэмтдийн хүртээл болгох юм.
“Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь хурлын мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз оролцож байна.