Төрийн ордны үйл ажиллагаатай танилцахаар нэвтрэхдээ ПҮҮЗ-тэй орж болно

Төрийн ордны үйл ажиллагаатай танилцахаар нэвтрэхдээ ПҮҮЗ-тэй орж болно


3 жил

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Төрийн ордонтой танилцахаар очсон ПҮҮЗ өмссөн гэх шалтгаанаар 2,3 хүүхдийг буцаасан тухай нэгэн ээж цахим хуудаснаа нийтэлсэн. Үүнээс болж "Хүүхдүүдийг ялгаварлалаа, гишүүд өөрсдөө пүүзтэй ордог хэрнээ энгийн иргэдийн эрхийг хааж байна" гэх шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын дарга нарыг дуудаж уулзжээ. Ингэхдээ "Төрийн ордныг олон нийт, хүүхэд залуучууддаа нээлттэй байлгах, ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө. Пүүзний асуудал ч шийдэгдсэн" гэж УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц мэдээллээ.

Тодруулбал, Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх үүрэг өгсөн байна. Энэ нь зөвхөн Төрийн ордоны үйл ажиллагаатай танилцахаар нэвтрэхэд л үйлчлэх аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү