С. Баяр: Ц.Элбэгдорж оо , эхлээд хашаандаа учраа олцгооё

С. Баяр: Ц.Элбэгдорж оо , эхлээд хашаандаа учраа олцгооё


3 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2022.05.16/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, үзэл бодлоо илэрхийлсэн билээ. 

Түүний лайвыг үзсэн Ерөнхий сайд асан С.Баяр Ц.Элбэгдоржид хандаж, байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Эбий даргын лайв. Зөв. Улсаа хөгжүүлэх, АН-ыг нэгтгэх чухал санаа олон хэлэв. Гэвч ярих зуураа АН-ын хашаа давуулан МАН, мань мэт рүү элс чулуу тувт цацах юм. Боль. Мань мэт танд, та бүхэнд сайныг хүснэ. Эхлээд хашаа хашаандаа учраа олцгооё. Бурууг өөрөөсөө, бөөсийг бандгаасаа.

Бид гарал намтар, хүмүүжил боловсрол, алдаж онож ирсэн энэ амьдрал бүх юмаараа бүгд ижил төстэй. Дотоод олон асуудлаа шийдэхээс зайлсхийн гаднаас "дайсан" хайх Путины аргаас бүгд татгалзъя. Бид нэг цул. Эх орон, эрх ашиг, амьдрах амьдрал, булагдах газар маань нэг шүү...

Еөк асан Элбэгдоржийг би гүнээ хүндэлдэг. Намтар түүх, туулсан зам, бүтээх гэсэн үйлс нь арвин баян. Олон түмэнд хандан ярихдаа үндэсний нягтрал талд жин дарах болов уу гэж хүлээж байв. Гэтэл 24 онхон чиглэсэн, намаа тойглосон, бурууг бусдаас хайсан яриа нь... Яах вэ, нөхөд өө" гэжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү