П.Анужин: Хүүхдүүд хатгаагаа эмчлүүлж чадахгүй байхад ЭМДЕГ ажилтнууддаа байр тараачихсан юу вэ

П.Анужин: Хүүхдүүд хатгаагаа эмчлүүлж чадахгүй байхад ЭМДЕГ ажилтнууддаа байр тараачихсан юу вэ


3 жил

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн П.Анужин "Капитал банкнаас хураасан орон сууцнуудыг даатгалын сангийн ажилтнуудад өгсөн гэж юу яриад байгаа юм бэ. Эмнэлэгт хүүхдүүдэд ор олдохгүй байна. Үүнд ЭМДС-гаас 220-270 мянган төгрөг зарцуулагдаж буурсан байна. Хүүхдүүд хатгаагаа эмчлүүлж чадахгүй мөнгө нь буурчихаад байхад ЭМДЕГ байр тараачихсан юу вэ. Бид гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог дэмжинэ. Гэхдээ хийхгүй хэсэг хүмүүс байна. Улсын төсвөөр санхүүжих сонирхолтой. Нөгөө талд нь хийгээд хийгээд барахгүй зүйлс байна" гэлээ.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Капитал банкны өрөнд нэлээд хэдэн обьект хүлээн авсан. Журамд, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын ажилчид болон иргэн, хуулийн этгээдэд бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно" гэж заасан. Ажилчиддаа зүгээр өгөөгүй. Үнийн дүнгээр нь банкны зээлэнд хамрагдах боломжийг нь л нээж өгсөн" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү