УИХ-ын чуулган хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэнэ

УИХ-ын чуулган хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэнэ


3 жил

Өнөөдөр /2022.04.20/ Засгийн газраас УИХ-ын даргад төсвийн тодотголыг өргөн барихаар тогтжээ. 

Улмаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэх юм байна. Иймд Ерөнхий сайд өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганд "Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн талаар танилцуулж, үг хэлэх ажээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн залуучуудын жагсаалын үеэр тавьсан санал, шаардлагатай уялдуулан төрийн хэмнэлтийг мөрдүүлэх, хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлогыг хамгаалах болон бусад бусад нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх хүрээнд боломжит бүхий л арга хэмжээг авч үзэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү