2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц. Идэрбат болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул нар Хэнтий аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын эхэнд цар тахалтай тэмцэх тэргүүн фронтод амжилттай ажилласан Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцуулан уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.
Мөн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, төрөх тасаг, гемодиалезийн ба яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор шинээр байгуулж тохижуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцлоо.
Эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмж, засварт 1,6 тэрбум төгрөг Засгийн газраас зарцуулсан байна. УИХ гишүүд ба Эрүүл мэндийн сайд тус аймагт суурилуулж буй 1.8 тэрбум төгрөгийн ангиографийн аппарат, Нэгдсэн эмнэлэгт Хавдрын мэс засал хийхэд ашигладаг АНУ Thompson компанийн мэс заслын иж бүрэн багаж , 155 сая төгрөгийн алсын дуудлагын иж бүрэн тоноглогдсон Toyota Land cruiser 78, Өлзийт суманд УАЗ Фургон автомашин гардууллаа.

.jpg)

.jpg)



Эрүүл Мэндийн сайд С.Энхболд Хэнтий аймагт ажиллаж байна
4 жил /2022-04-20 02:34:54 GMT+8/
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
286
3 өдөр
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
286
3 өдөр
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1010
2 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
906
2 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1066
2 долоо хоног
Ц.Идэрбат: Хаврын тариалалтад зориулж дөрвөн төрлийн ногооны үрийг зээлээр олгоно
1330
2 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
1280
2 долоо хоног
Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв
1995
4 долоо хоног
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
2501
1 сар
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
2535
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
73413
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
68238
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд