Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгуудад ажиллалаа. Баян-өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий ариутгалын тасаг нээгдлээ АХБ, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслөөс Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах чиглэлээр 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 296 сая төгрөгийн өртөг бүхий хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, 2 суманд фургон автомашин гардууллаа. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд нийцлээ. Энэхүү хөрөнгө оруулалтаас өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 397.0 сая төгрөгийн барилгын их засвар болон 785,4 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 ширхэг тоног төхөөрөмж болон 28,7 сая төгрөгийн өртөг бүхий видео ларингоскоп иж бүрдэл, яаралтай тусламжийн хэрэгсэл, амбу зэрэг 20 ш тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна. 2021 онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 20,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
.jpg)


Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар эхлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ховд аймагт ажиллаж тус аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус дэмжих төвд 1.3 тэрбум төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд шаардлагатай засварыг хийж байгаа юм. Үүний дараа Эрүүл мэндийн сайд тус аймгийн төрөх эмнэлэгг, Зооноз Өвчин Судлалын Төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцлаа. Үүний дараа Эрүүл Мэндийн сайд Ховд аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга өөрийн аймгийн эрүүл мэндийн нөхцөл ба орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцооллын талаар энэ үеэр танилцуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын төлөөлөлд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулан мөн оролцогчдын асуултад хариуллаа. 


Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-алтайн төв Алтай хотын аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж ЭМЯ болон АХБ дэмжлэгээр 891 сая төгрөгийн тоног төхөөрөмж 500 сая төгрөгийн өртөг бүхий барилгаас бүрдсэн ариутгалын тасгийн нээлтийг хийв. Монгол Улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, 2013 оноос эхлэн хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна. Төслийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасгийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон шинэчлэн засварлаж, багаж ариутгах халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг хийсэн юм. Энэ хүрээнд Говь-алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Өнөөдөр бид төслийн хүрээнд хийсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 504.1 сая төгрөгийн барилгын их засвар болон 827,0 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өглөө. Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын үед улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулна . Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын төвшинд хүргэх, орчин нөхцөлийг бүрдлээ.


Үүний дараа Эрүүл Мэндийн сайд С.Энхболд Баянхонгор аймагт ажиллалаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, яаралтай тусламж, мэс засал, дотрын болон мэдрэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгөв. 2021 оны 8 сард ЭМЯ-ны санхүүжилт болох 540 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр, АХБ зээлээр 200 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн. Мөн 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм. 2021 онд ашиглалтад орсон Ариутгалын тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Мөн улсын төсвийн санхүүжилтээр 3.7 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын ажлын явцыг шалгаж үүрэг чиглэл өглөө. Засварын ажлыг эрчимжүүлэн гэрээт хугацаанд дуусгах, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг яаралтай дуусгахыг албаныханд үүрэг болгов. Мөн аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулсан юм. 2021 онд Эрүүл мэндийн салбарт Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 7,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.Харин 2022 онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 11,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн салбарт хийгдэнэ.


С.Энхболд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад хэрэгжүүлж буй ажилтай танилцлаа
4 жил /2022-04-13 03:33:18 GMT+8/
Б.Дашпүрэв: Банкаа дүүргэлээ гээд амьдрал сайхан болохгүй. Шатахууны нөөц бий. Уужуу хандъя
125
1 өдөр
МАН Их хурлаар үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хасчээ
224
2 өдөр
Өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оныхоос 71 мянган төгрөгөөр нэмэгджээ
209
2 өдөр
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
561
1 долоо хоног
Х.Ганхуягийг ТБХ-ны даргаас чөлөөлж, Шадар сайдаар томилох асуудлыг өнөөдөр танилцуулна
494
1 долоо хоног
“Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудын өр төлбөрийн талаар өнөөдөр Засгийн газар хэлэлцэнэ
497
1 долоо хоног
Г.Дамдинням: Ний нуугүй хэлэхэд Монгол Улс уул уурхайн хоёр яамтай болоод удаж байна
996
2 долоо хоног
Ө.Шижир: Тоног төхөөрөмж хассан ч, ₮363 тэрбумын барилга, байгууламж нэмээд оруулаад иржээ
934
2 долоо хоног
Ө.Шижир: 2025 онд аймгуудын Засаг даргын хэрэгцээнд 30 орчим тэрбумаар машин авсан
1047
2 долоо хоног
Ж.Батжаргал: Багш нарын үндсэн цалинг 11-р сарын 1-нээс 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийгдсэн
1048
2 долоо хоног
Б.Чойжилсүрэн сайдаа, удаа дараа хариуцлага алдсаар байгаа ТЭЦ IV-ийн захирал Ү.Төмөрхуягаа тэтгэвэрт нь гаргаарай..
1390
3 долоо хоног
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
1383
3 долоо хоног
МАН Их хурлаар үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хасчээ
224
2 өдөр
Өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оныхоос 71 мянган төгрөгөөр нэмэгджээ
209
2 өдөр
Б.Дашпүрэв: Банкаа дүүргэлээ гээд амьдрал сайхан болохгүй. Шатахууны нөөц бий. Уужуу хандъя
125
1 өдөр
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
65330
23
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд