KFC түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлүүлэгчдээ зодож, танхайрчээ

KFC түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлүүлэгчдээ зодож, танхайрчээ


3 жил

Гуравдугаар сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр KFC түргэн хоолны газрын ажилтан, тус газраар үйлчлүүлж байсан хүүхдүүдийг зодож танхайрчээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэх 15-р хороонд байрлах Хоум Плаза салбарын КFC түргэн хоолны газраар өнгөрсөн амралтын өдөр 15.00-15.30 цагийн хооронд өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлэх үед болсон явдал бөгөөд хүүхдүүд хоорондоо ярилцаж инээхэд өөрийг нь шооллоо хэмээн бодсоноос тус газрын ажилтан хүүхдүүдийг цохиж, утасыг нь шидэх зэргээр танхайрчээ. Уг асуудлаар хохирогч хүүхдийн асран хамгаалагч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

KFC түргэн хоолны газар нь хоолны чанарын асуудал болоод ажилтнуудын ёс зүйгүй харилцааны тал дээр удаа дараа асуудал үүсгэж, хохирсон иргэд ч цөөнгүй гарч ирж байсан билээ. Нэн ялангуяа дээр дурдсан салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого болж, ХӨСҮТ-д эмчлүүлсэн талаар баримтууд ч  мөн дэлгэгдэж байсан.

Энэ мэт асуудал үүсээд тэгсхийгээд дарагдаад үлддэг нь KFC гэх дархлагдсан газарт хууль үйлчилдэггүй юу гэх хардлага төрүүлж байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү