ХӨСҮТ-д 2021-2022 онд тус төвд Улсын төсөв, Эрүүл мэндийн яам,өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлуудаа өнөөдөр танилцууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул, ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Ц.Чинбаяр, Дэд захирал Ж.Байгалмаа, Дэд захирал Д.Баярсайхан нар болон ХӨСҮТ-ийн тасаг нэгжийн эрхлэгчид оролцлоо.
ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “Хүний эрүүл мэнд ямар чухал вэ? Эрүүл мэндийн салбар ямар чухал вэ? гэдгийг цар тахлын үед дэлхий даяараа харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан байгаа. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлуудыг тогтмол хийгдэж байсан. ХӨСҮТ-д гэхэд Вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг 3 сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засаж, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ. Мөн Бүсийн оношилгооны төвүүдэд ангографикийн аппарат, дижитал рентген аппаратаар хангалаа. Бүх аймагт PCR лабораторитой боллоо. Амьсгалын аппаратын хүрэлцээ улсын хэмжээнд бүрэн шийдсэн. Түүнчлэн 5 дугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажлын хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймгийн Замын-Үүд сумуудад Эрүүл мэндийн дэмжих төвөө нээсэн" гэв.
Өнгөрсөн онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийжээ. Харин энэ онд ХӨСҮТ-ийн их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ. Үүнд: Үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой BSL гуравдугаар зэрэглэлийн лаборатори, Вакцин Биобэлдмэлийн төв агуулах, хүчилтөрөгчийн үйлдвэр гэсэн 3 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 4 төрлийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, таван байшинд лифтийн шинэчлэл хийгдэж, 64 зүслэгтэй компьютер томографийн аппарат, суурин дижитал рентген аппарат, цахим эмнэлэг болох зорилтын хүрээнд мэдээллийн технологийн шинэчлэлүүд хийгдэж дууссан. Эдгээр ажлуудад нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. ЭМЯ-ны хөрөнгө оруулалт буюу Эрүүл мэндийн сайдын багцнаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, нийтэд үйлчлэх амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг болон хоол үйлдвэрлэлийн тасгуудад иж бүрэн их засварын ажлуудыг хийгдсэн.
Өөрийн хөрөнгөө оруулалтаар болох 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 төрлийн их засварын ажлыг хийсэн. Үүнд ялангуяа яаралтай тусламжийн тасгууд, сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасаг, сэхээний тасагт бүтцийн өөрчлөлт хийсэн. Өмнө нь бид 3 ортойгоор сүрьеэгийн эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг байсан бол одоо 12 ортой болгож өргөтгөн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Түүнчлэн агааржуулалт болон ханын хүчил төрөгчийн систем, дэд бүтцүүдийг иж бүрэн шинэчилж үйлчлүүлэгчидээ хүлээн авахаар бэлэн болоод байна.
2022 онд бид их засварын хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. ЭМЯ-ны нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн уушгины тасаг, Уушгины хоёрдугаар тасаг, Архаг гепатитын тасгуудад иж бүрэн засвар хийж үйлчүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхэр зорин ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн хөрөнгө оруулалтаар ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлтийн албаны Амбулаторийн тасгийн их засвар , ХАЯТТасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн дээврийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Бидэнд богино хугацаанд хөрөнгө оруулалтуудыг шуурхай шийдэж өгсөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын хамт олонд талархал ирэлхийлье. " гэв.
Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ 27 төрлийн бүтээн байгуулалт, их засварын ажил гүйцэтгэсэн
3 жил /2022-03-28 03:36:37 GMT+8/
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
318
1 долоо хоног
Хүмүүнлэгийн их сургууль 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж анхны элсэлтээ авчээ
324
1 долоо хоног
Автомашин импортлогчдын холбооныхон гааль дээр хүлээгдэж буй 37 мянган автомашиныг оруулах шаардлага тавьжээ
583
2 долоо хоног
Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ
489
2 долоо хоног
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-аар “хаалга нүдлээ” гэж уурлан, 4 хүүг лифтэнд зоджээ
496
2 долоо хоног
Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдааны “дэг“-ийг АМАРБАЯСГАЛАНГИЙН ДЭГ юм шиг ярьдгаа боль
493
2 долоо хоног
Ц.Баатархүү: “Интермед“ эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан баг Европын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан юм билээ
543
2 долоо хоног
Б.Жаргалан: Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан тул "Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой" гэж АН-ын бүлэг үзэж байна
701
2 долоо хоног
УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын даргаар томилогдлоо
630
2 долоо хоног
Амралтын өдрүүдэд 2300 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж авчээ
609
2 долоо хоног
Н.Алтанхуяг: Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич
923
3 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
45625
22
7 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
42250
8
7 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд