Эрүүл мэндийн сайд Булган аймагт ажиллав

Эрүүл мэндийн сайд Булган аймагт ажиллав


3 жил

Эрүүл мэндийн сайд С.Энхболд гуравдугаар сарын 21-нд Булган аймагт ажиллаж, тус аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн  удирдлагуудтай уулзлаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгасан. Дээрх хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1 гэхэд улс даяар эхлүүлэхээр төлөвлөж буй юм.  
 

 
Булган аймагт ажиллах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл болон бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо. Мөн тус аймагт Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр байгуулж буй Дэмжих төвийн засварын ажилтай танилцав хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү