Нэр бүхий залуучуудыг Монголын залуучуудын холбооны дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх шүүгчийн захирамж гарчээ

Нэр бүхий залуучуудыг Монголын залуучуудын холбооны дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх шүүгчийн захирамж гарчээ


3 жил

Монголын Залуучуудын холбооны нэрийг барьж хууль бус үйл ажиллагаа явуулж, холбооны үндсэн дүрмийг удаа дараа зөрчиж буй иргэн Ж.Нямаа, Г.Чойжамц, П.Анхбаяр, Б.Дөл, А.Анхбат, Э.Номин-Эрдэнэ, Б.Төрсүлд, Г.Батбаатар нартай холбогдолтой Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарсан бөгөөд захирамжаар дээрх нэр бүхий залуучуудыг “Монголын Залуучуудын холбоо” НҮТББ-ын үндсэн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, аливаа шийдвэр гаргахгүй байхыг даалгаж, “Монголын Залуучуудын холбоо” НҮТББ-ын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон.

Шүүгчийн захирамж гарсантай холбогдуулан иргэн Ж.Нямаа, Г.Чойжамц, П.Анхбаяр, Б.Дөл, А.Анхбат, Э.Номин-Эрдэнэ, Б.Төрсүлд, Г.Батбаатар нарын зүгээс гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай шүүгчийн захирамж 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гарсан. Ийнхүү “Монголын Залуучуудын холбоо” НҮТББ-ын үндсэн дүрмийг илтэд зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий залуучуудын аливаа үйлдэл, үйл ажиллагааг шүүхээс хориглосон захирамж гарсныг та бүхэндээ баримтаар хүргэе.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн захирамж:

1-1206

  2-12064-1206

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн захирамж:

5

 67

Эх сурвалж: Монголын Залуучуудын холбооны Гүйцэтгэх хороо

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү