Баян-Өлгийн Дэлүүн сумын Засаг дарга хуурамч дипломтой гэнэ үү

Баян-Өлгийн Дэлүүн сумын Засаг дарга хуурамч дипломтой гэнэ үү


3 жил

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй буюу 27 суудлын 18 суудлыг авч ялалт байгуулжээ.

Мөн аймгийн ИТХ-д одоогийн Засаг дарга Д.Бауыржаныг дэмжиж, хоёр дахь удаагаа төрөлх сумаас нь мандат өгч итгэл хүлээлгэсэн ажээ. Харамсалтай нь сонгогч ард иргэдийн итгэлийг үл хүндэтгэсэн Д.Бауыржан гэгч нь аймгийн Засаг даргаар сонгогдсон даруйдаа төрөлх сумандаа МАНАН-гийн шинэ тогтолцоог бий болгосон гэх.

Аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Бауыржан нь Дэлүүн сумын намын хорооны дарга А.Нурбек болон Дэлүүн сумын Ардчилсан намын дарга, өөрийн омгийн ах М.Абужалелтэй хамтарч сумын засаг захиргааг бүрдүүлэх схемийг зурж өгөөд зогсохгүй, өөрөө гар бие оролцон хоёр намын даргыг сумын хоёр өндөрлөгт суулгажээ. Өөрөөр хэлбэл, аймагт хэрэгжүүлсэн төрийн албыг төрлийн алба болгодог схемээ төрсөн сумандаа ч хэрэгжүүлсэн гэсэн үг.  

Овог нэгт АН-ын дарга М.Абужалел нь сумынхаа ИТХ-ын даргаар сонгогдсон бол Д.Бауыржаны хүргэн болох Дэлүүн сумын МАН-ын дарга А.Нурбек өөрийн төрсөн эгч, хүргэн, ойрын хамаатан овог нэгтэн гээд нийт тавуулаа намаасаа урваж, АН-аас сонгогдсон цөөнхийн есөн төлөөлөгчтэй нийлэн сумын Засаг даргаар нэрээ дэвшүүлсэн ичгэвтэр үйл явдал болсон байгаа юм.

Угтаа сумынхаа МАН-ын сонгогч, дэмжигчдийн итгэлийг уландаа гишгэн “МАНАН” бүлэг тогтжээ, тэнд. А.Нурбек нь 2010 оны үед эрхэлсэн албан тушаалгүй “гудамж”-инд явж байхад нь дэлүүнчүүд итгэл өгөн намын даргаар сонгож байжээ. Улмаар 2012 онд квотоор сонгогдож,  ИТХ-ын даргын хариуцлагатай албыг хоёр удаа хашиж, намаас ашиг хүртэж байсан атлаа энэ удаа харин намаасаа урвасан нь дэлүүнчүүдийн зэвүү, дургүйг зэрэг хүргэсэн байна.

Нөгөөтээгүүр, Аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь Дэлүүн сумын Засаг даргаар томилогдох гэж байгаа хүний диплом нь хуурамч болохыг мэдсээр байсан атлаа МАН-ын гишүүд болон МАН-аас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн эсэргүүцлийг үл тоомсорлоод зогсохгүй анхдугаар хуралдаан нь шүүхэд маргаантай байсан ч хүчээр албан тушаалд нь томилжээ.

Тодруулбал, Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбекийн диплом нь хуурамч болох нь батлагдаж Казахстан улсын Элчин сайдын яамаар дамжин яллах дүгнэлт үйлдэгдэж, прокурорын шатанд байгаа ч Д.Бауыржан гэгч нь түүнийг хамгаалж хуулийн байгууллагуудад нөлөөлж байгаа гэсэн гомдол манай редакцид ирэв.  

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол хэдий болтол улсдаа хүн ам, малын тоогоор дээгүүр байрт ордог сумын иргэд боловсролгүй, хуурамч дипломтой Засаг даргын золиос болох вэ. Төрийн албанд ажиллах боловсон хүчний арвин их нөөцтэй гэх МАН-ынхан хуурамч дипломтой нэгнээр төр удирдуулах хүртлээ доройтоогүй байлтай. Бид энэ асуудлыг эргэн сурвалжилж, үнэн мөнийг тодруулах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү