УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?


3 жил

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон билээ.

Ингэхдээ хууль зөрчсөн байж мэдэх нөхцөл байдал үүссэн тул тэдэнд АТГ Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх. Улмаар Нийслэлийн Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын даргад тун удахгүй өргөн барихаар бэлтгэж буй гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав.

Харин АТГ-аас энэ тухай хэвлэлүүдэд хариулт өгөхдөө, Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон гэх бүх мэдээллийг шалгаж тогтооно. УИХ-ын гишүүн, сайд эсэх нь хамаагүй. Зарим нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн эрх мэдэл, албан тушаал, эрх нөлөөгөө ашиглан зээл авсан эсэх, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон, олгуулсан эсэх зэрэг бүх үйлдлийг АТГ шалгана" хэмээсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү