Г.Занданшатар: Зээлээ зориулалтын бусаар ашигласан улстөрчдөд ХАТУУ ХАРИУЦЛАГА тооцно

Г.Занданшатар: Зээлээ зориулалтын бусаар ашигласан улстөрчдөд ХАТУУ ХАРИУЦЛАГА тооцно


3 жил

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.02.14/ "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банкыг тэр чигээр нь харлуулж болохгүй. Ялгаж, салгах шаардлагатай. Жинхэнэ улсын хохироосон хүмүүс огт хамааралгүй нөхдийг хавчуулж, өөрсдөө гэмгүй үлдэх ажлыг зохион байгуулж байна. Намайг "Салхитын мөнгөний орд"-той холбож, зээл авсан гээд байна. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл юм. Олон нийтийн олон талын дэмжлэгээр хар, цагаанаар ялгах боломж олдож байна. Төр, ард түмнийг хохиролгүй болгож, гэм буруутай зээлээ зориулалтын бусаар ашигласан улстөрчдөд хатуу хариуцлага тооцох ёстой" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү