Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нарт зориулсан сургалт зохион байгууллаа

Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нарт зориулсан сургалт зохион байгууллаа


3 жил

 
Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд нийт хүн амыг хамруулах талаар хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нарт зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын 60 гаруй ажилтан, сэтгүүлч нар хамрагдав. 

Сургалтаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны ач холбогдол, хүрэх үр дүн, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний өнөөгийн байдал, хяналт, урьдчилан сэргийлэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт болон эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэл зэрэг сэдвүүдээр илтгэл презентаци танилцуулж, ЭМЯ болон харьяа эрүүл мэндийн байгууллагын холбогдох мэргэжлийн хүмүүс сургалтыг удирдан явууллаа.  
 

Хүн амын дунд өвчлөл, нас баралтад хүргэж байгаа зонхилон тохиолдох өвчин эмгэгийг эрт илрүүлэн, оношилж цаашид даамжруулахгүй эмчлэх нь өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэх, өвчний хожуу үе шатанд гарах эмчилгээний өндөр зардал, эмнэлгийн ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм. Цаашид хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлэх нь нэн чухал тул уг зорилтын хүрээнд холбогдох журам, зохицуулалтыг шинэчилж байна.

Энэ нь хүн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах тэгш боломж олгох, иргэдийн оролцоотой сонголтыг бий болгож, эрүүл мэндийн эрсдэлийн  үнэлгээнд хувь хүний оролцоог нэмэгдүүлж, нотолгоонд суурилсан сонголтыг хийх зохицуулалтыг оруулснаар шаардлагагүй оношилгоо, шинжилгээний тоог бууруулахад  эерэг нөлөөтэй байх болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү