УИХ-ын 32 гишүүн ХОМ-ээ өгөөгүй байна

УИХ-ын 32 гишүүн ХОМ-ээ өгөөгүй байна


3 жил

АТГ-аас жил бүр төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Тодруулбал, албан тушаалтнуудын 2021 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг АТГ-аас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 45.6 мянган албан тушаалтан буюу 97.5 хувь нь мэдүүлгээ өгчээ.

АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн 338 өндөр албан тушаалтан байгаагийн 91 буюу 26.6 хувь нь гаргаагүй. Тухайлбал, УИХ-ын 76 гишүүнээс 32 нь мэдүүлгээ гаргаагүй байна.

Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Үүнд:

  • Улсын Их Хурлын Тамгын газар
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • "Эрдэнэс Монгол" ХХК
  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Соёл, урлагийн газар
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар

Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна. Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү