Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 553 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 315 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 238 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 2074 боллоо.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 22,787 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6,822 иргэн байна. Үүнээс 509 нь жирэмсэн, 1,1228 хүүхэд байна.
Улсын хэмжээнд нийт хүн амын 31% дархлаа сэргээх 1-р тунд, 90,096 хүн дархлаа сэргээх хоёрдугаар тунд хамрагдлаа. Коронавирусын халдварын хүндрэл, нас баралтаас сэргийлж иргэн та ч вакциндаа хамрагдаарай.