Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй ачааны 60 хувь нь барилгын материал байна

Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй ачааны 60 хувь нь барилгын материал байна


3 жил

Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээллээ.

Ажлын хэсгээс Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж байна. Одоогоор халдвар хамгаалал, зохион байгуулалттай холбоотой асуудал үүсээгүй тэнд ажиллаж буй олон хүний хув нэмэр гэв.

Хүн болгоны хамтын ажиллагаа харилцан ойлголцол нь бид бүхний цаашдын ажилд чухал учраас ажлын хэсгээс иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа.

Өнөөдрийн байдлаар 767 чингэлэг улсын хилээр нэвтэрсэн. Үүнийг оруулж ирэхэд 587 тээврийн хэрэгсэл оруулж ирсэн. Ачааны 60 хувийг барилгын материал эзэлж байна.

Ажлын хэсгээс "Хятадаас тэг цэг рүү ачаа ачиж орж ирэх зардал өндөр бий. Зарим компаниуд өөрийнхөө ачааг түрүүлж татахын тулд үнийг хөөрөгдсөн тохиолдол бий. Зөвхөн Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалттай холбоотой найман тэрбум төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргах талаар Засгийн газрын хуралдаанаар шийднэ" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү