"Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ гүний уурхайн огтлох түвшний малтлагыг эхлүүлэхийг санал нэгтэйгээр дэмжиж, баталсныг Turquoise Hill Resources мэдээлэв. Огтлох түвшний малтлага гэдэг нь гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээг эхлүүлж байна гэсэн үг юм.
Уг шийдвэртэй холбоотойгоор өнөөдөр /2022.01.25/ 11.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгойн уурхайд очиж гүний олборлолтын анхны тэсэлгээг хийхээр болсныг албаныхан мэдэгдлээ.
Ийнхүү хоёр жил гацсан гүний уурхайн ажил өнөөдөр эхэлж тус компани ойрын өдрүүдэд олборлолтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү шийдвэрийн дагуу далд уурхай нь 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрнэ гэж тооцоолж байгаа аж.