“Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе нь ТАВ хоног“

“Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе нь ТАВ хоног“


3 жил

ЭМЯ-наас өнөөдөр /2022.01.21/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Өмнө тусаад эдгэсэн иргэд дахин халдвар авбал хэр хүнд тусаж байгаа вэ. Омикрон хувилбарын халдвар тараах эрсдэлтэй хугацааг хэдэн хоног байгаа вэ?

-ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Вирус өөрийнхөө хувилбарыг өөрчилж, шинэ хувилбар үүсгэх бүртээ эрсдлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа дахин халдварлах эрсдэл. ХӨСҮТ-өөс нэр томъёонуудад саналаа өгсөн. Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе нь тав хоног хэмээн тооцож болохоор байна. Иймээс ойрын хавьтал болон батлагдсан тохиолдлын тусгаарлалтыг 5-10 хоног үргэлжүүлэх шаардлагатай болж байгаа.

Шинж тэмдэгтэй бол 45-89 хоногийн дараа, шинж тэмдэггүй бол 90 хоногийн дараа өөр хувилбараар батлагдсан бол давтан халдвар хэмээн тодорхойлж байгаа" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү