Өнөөдөр шинэ Үндсэн хуулиа тунхагласан ТҮҮХЭН өдөр

Өнөөдөр шинэ Үндсэн хуулиа тунхагласан ТҮҮХЭН өдөр


3 жил

Өнөөдөр Монгол улс шинэ Үндсэн хуулиа тунхагласан ТҮҮХЭН өдөр. Өнөөгөөс 30 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагджээ.  

Зургаан бүлэг, 70 зүйлтэй энэ хуулийг тухайн үед төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан АИХ-ын 430  депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталж иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны УИХ гүйцэтгэсэн байдаг.

Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт  хүн амын 75 хувь  оролцож, 200 мянган санал ирүүлсэн түүхтэй. Хүнийг нийгмийн анги, давхарга, үзэл бодол, шашин шүтлэгээр  ялгаварлахгүй  нийтлэг ашиг сонирхлыг  хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлахаа илэрхийлснээрээ АРДЧИЛСАН гэх тодотголтой.  

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй.

Шинэ үндсэн хуулийг 1992 оны эл өдөр баталж хоёрдугаар сарын 12-наас мөрдөж эхэлсэн бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн заасан байдаг.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү