О.Батбаяр: Өнөөдрөөс коронавирусийн халдварын эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой

О.Батбаяр: Өнөөдрөөс коронавирусийн халдварын эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой


3 жил

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр 

"Манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээрх хяналтаа сайжруулан халдвар орж ирэхээс сэргийлэн бусад оронд гарч буй халдварын давлагааг судлан, тактикаа боловсруулан ажиллаж байна. 

Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан АНУ-д өдөрт 1 хүртэл халдварын тохиолдол бүртгэгдэж байна. ӨАБНУ-д халдварын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурсан. Ер нь омикрон хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурч байна. Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэх бодлого баримталж байгаа. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах хайбрид дархлаа өндөр байна. 

Омикрон хувилбараар өвчилсний дараа шинж тэмдэггүй болбол 5-7 хоноод ажилдаа орохыг олон улсад зөвлөж байгаа. Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр байна. Дахин халдвар авч байгаа хүмүүс халдвар авах тохиолдол тав дахин нэмэгдэж буй. 

Өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол энэ хувилбарт шинж тэмдгийн эмчилгээ хийнэ" хэмээн ярилаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү