А.Нота: Тархины суурь хэсгийн эмгэгийн эмчилгээг Монголд хийхээр зорьж байна

А.Нота: Тархины суурь хэсгийн эмгэгийн эмчилгээг Монголд хийхээр зорьж байна


3 жил

Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын эмч, Төрийн соёрхолт, АШУ-ны доктор, профессор А.Нота эмчид өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 

Тэрбээр 53 жил анагаах ухааны салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 53 жил тасралтгүй мэс засалч эмч, 45 жил эрдэм шинжилгээ судалгааны ажил, 40 жил нь их дээд сургуулиудад анагаахын чиглэлээр багшилсан байна.

Тархины судасны эмгэг, цус харвалтыг Монголд анх удаа эмчилсэн, тархины цус харвалтын онош, эмчилгээ Монголын анагаах ухааны салбарт бүрэн нэвтэрсэн гэдгийг хэллээ. Цаашид мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжлийн хүнд тусламжийг ялангуяа тархины суурь хэсгийн эмгэгүүдийг дотооддоо буюу Монголд эмчлэх зорилт тавьж байна гэдгийг А.Нота эмч хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү