"Балжинням" сангаас ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлав


2 жил

“Балжинням” сангаас ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох шарлагын аппарат, пульсоксиметр зэргийг хандивлалаа.

 

Цаашид тус сангаас нийгэм, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлж, нээлттэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний гэр бүл, төрөл төрөгсөд, мэргэжил нэгт сэтгүүлч, спортын тайлбарлагч дүү нар нь хамтран нийгмийн сайн үйлсийн “Балжинням сан”-г байгуулан ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү