Б.Ууганбаяр: Коронавирусийн Омикрон хувилбар манай улсад одоогоор бүртгэгдээгүй

Б.Ууганбаяр: Коронавирусийн Омикрон хувилбар манай улсад одоогоор бүртгэгдээгүй


3 жил

Коронавирусийн Омикрон хувилбар гаднаас зөөвөрлөгдөж, бүртгэгдсэн гэх мэдээлэл гараад байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад "241 энхийг сахиулагчаас шинжилгээ авахад 120 хүний хариу эерэг гарсан. Гэхдээ тухайн тохиолдлууд дундаас коронавирусийн Омикрон хувилбар илрээгүй гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Тиймээс одоогоор манай улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй" хэмээв.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас "Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Гаднаас ирсэн бүх иргэдээс дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ба эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Ташрамд дурдахад, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид явж, аравдугаар ээлжийнхэн өнгөрсөн Ням гарагт буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр эх орондоо ирсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү