НӨАТ-ын урамшууллын 2021 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний Ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.