Ногоон байгууламжийг устгаагүй, Энхтайваны өргөн чөлөөнд шилжүүлэн суулгажээ

Ногоон байгууламжийг устгаагүй, Энхтайваны өргөн чөлөөнд шилжүүлэн суулгажээ


3 жил

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг То вангийн гудамж буюу АПУ ХХК-ийн байрнаас 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв хүртэлх зам дагуух модыг шилжүүлэх ажлыг аравдугаар сарын 7-ны өдөр хийсэн. Үүнтэй холбоотойгоор мод, бут, сөөгийг хяргасан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд тус зам дагуух 78 метр урт ургамлан хашлага, дөрвөн шинэс,  14 бут, сөөгийг шилжүүлж, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу суулгажээ.

Мод, бут, ургамлан хашлагыг шилжүүлэн суулгахад оролцож буй  “Эко ирээдүй мөнхийн хөгжил” ТББ-ын тэргүүн М.Эрдэнэтуул “Нэхмэлийн шар байруудыг буулгаж, шинээр барьсан барилгын гадна тохижилтын зурагт дээрх ногоон байгууламж бүхий газарт машины зогсоол, инженерийн шугам сүлжээ, орц, гарц байгуулахаар тусгасан. Тиймээс ногоон байгууламжийг устгахгүйн тулд шилжүүлэн суулгаад байна. Мод, бут, ургамлан хашлагыг Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбайгаас  Зүүн дөрвөн зам хүртэлх замын хоёр талаар суулгасан” гэлээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар мод, бут, ногоон байгууламжийг зун ургаж буй үед нь шилжүүлж болдоггүй бөгөөд намар ийн шилжүүлэн суулгасан байна.

   НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү