Нийтийн тээврийн маршрутыг шинэ түвшинд гаргах судалгааг эхлүүлнэ

Нийтийн тээврийн маршрутыг шинэ түвшинд гаргах судалгааг эхлүүлнэ


3 жил

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар танилцууллаа.

Нийслэлийн 2020 оны төсвийн орлогын төлөвлөгөө 11.4 хувиар тасарсан дүнтэй байна. Үүнд цар тахлын нөхцөл ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаанд төрийн албан хаагч болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид ажиллаж буй ажилтнаас бусад иргэдийн цалин хөдөлмөрийн хөлсийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж, 18.099 аж ахуйн нэгжийн 515.102 иргэний татварыг чөлөөлсөн байна. Мөн татварын бус орлого 54.9 тэрбум төгрөгөөр тасарчээ.

skip-share

540 уулзвараас өндөр ачаалалтай 40 уулзвар бий. Үүнээс зургаан уулзварыг хоёр түвшний болгож, зураг төсөл гаргах ёстойг онцлов.

Түүнчлэн Нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийн талаар танилцуулсан юм. Нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлт 94.3 хувьтай байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2021 онд 583 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталжээ. Төсвийн тодотголоор замын сангийн орлогын эх үүсвэр өөрчлөгдөөгүй байна. Харин замын сангийн төлөвлөгөөний өөрчлөлтөөр хотын гол ба туслах авто замын засвар, шинэчлэлтийн ажил, багтаамж ихтэй нийтийн тээврийн урьдчилсан ТЭЗҮ, явган зам, дугуйн замын зураг төсөл, нийтийн тээврийн чиглэлийг сайжруулах судалгаа, хоёр түвшний уулзвар огтлолцол ТЭЗҮ боловсруулах зургаан байршил, Бага тойруугийн хэсэгт шинээр болон өргөтгөн шинэчлэх авто зогсоолын зураг төсөл зэрэг авто зам руу чиглэсэн ажлууд олон байв.

Нийтийн тээврийн маршрут оновчгүй байдаг гэдэгтэй зөвлөлийн гишүүд санал нэгдэж байсан юм. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Улаанбаатар смарт” компанийн дата мэдээлэл хангалтгүй төдийгүй Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ч энэ талаарх судалгаа муу байна. Иймээс судалгааг ШУТИС, МУИС-ийн хамтарсан баг хийнэ. Нийтийн тээврийн маршрутыг маш оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах ёстой” гэдгийг хэллээ. Мөн тэрбээр 540 уулзвараас өндөр ачаалалтай 40 уулзвар бий. Үүнээс зургаан уулзварыг хоёр түвшний болгож, зураг төсөл гаргах ёстойг онцлов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022, 2023 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Явган болон дугуйн зам маш чухал. Замын байгууламжид эрс шинэчлэл хийх ёстой” хэмээн ярилаа. Хотын дарга төсвийн төсөлд Зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг тусган, НИТХ-д хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
 
 
CNN алдартай хөтлөгчөө ажлаас нь халжээ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү