Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Лхагвадоржийг олонхын саналаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанаас гаргасан. Тэгвэл өнөөдөр /2021.11.30/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засаг даргаар томилох тухай захирамжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Н.Лхагвадорж нь Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.
НАМТАР:
- Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн.
- 1984-1994 онд Мандал сумын Ерөнхий боловсролын I дунд сургууль
- 2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр
- 2015-2016 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер” мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал -2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч
- 2016 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- 2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга
- 2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн
- 2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн
- 2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч
- 2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн
- 2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга
- 2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2021 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.