Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид тангараг өргөлөө

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид тангараг өргөлөө


3 жил
Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад анх удаа томилогдсон 40  албан хаагч “Төрийн жинхэнэ албан хаагч”-ийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг нар оролцлоо.

Тангараг өргөх арга хэмжээг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үг хэллээ. Тэрбээр төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн албыг чадавхжуулж, цомхон бүтэцтэй төрийн албыг төлөвшүүлэх бодлого хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэхүү хариуцлагатай цаг үед тангараг өргөж “Төрийн алба” хэмээх нэр хүндтэй бөгөөд өндөр үүрэгтэй албанд чин шударгаар зүтгэхээ батлан илэрхийлж буй Та бүхэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, нэр төр, алдар хүндээ өндөрт өргөсөн төрийн түшээд болж ажиллана гэдэгт итгэж байна. Төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн мэдлэг чадвар, дадлага туршлага, ёс суртахуун, хариуцлага, харилцаа хандлага, ажлын бүтээмжээр хэмжигддэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэ түүхэн өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөж улс, нийслэлийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр хандаж, улс орныхоо хөгжлийн түүчээ болох гэж байгаа Та бүхэндээ амжилт хүсч, баяр хүргэе гэв.

 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү