Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалд шилжин томилогдож байгаатай холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд зөвшилцөхөөр танилцуулав. Р.Чингис нь 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргаар томилогдсон бөгөөд өөр албан тушаалд шилжин ажиллахаар болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Тэргүүлэгчид Засаг даргын орлогч асан Р.Чингисийн шилжин томилогдож буй дараагийн ажилд нь амжилт хүсэв.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн нийслэлийн өмчид орон сууц бүртгэн авах тухай, нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах тухай, Олон улсын арга хэмжээ зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 айлын орон сууц нь 1972 онд Оросын цэргийн ангийн алба хаагчдын орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон. 2019 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийсэн бөгөөд энэ оны 6 дугаар сард ашиглалтад оруулжээ. Харин өнөөдөр уг орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Цаашид “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжүүлэн нийслэлийн зорилтод бүлгийн иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг төслийн хүрээнд иргэдэд олгох аж. Мөн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Май таун” хотхонд хоёр орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
Мөн “Азийн архитекторуудын форум-21” олон улсын арга хэмжээг хамтран зохион байгуулахыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжлээ. Уг арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулах бөгөөд Азийн 22 улсын төлөөлөл, Дэлхийн архитекторуудын холбооны төлөөлөл оролцох аж.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв
4 жил /2021-11-30 10:36:11 GMT+8/
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
366
4 өдөр
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
366
4 өдөр
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1079
2 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
980
2 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1134
2 долоо хоног
Ц.Идэрбат: Хаврын тариалалтад зориулж дөрвөн төрлийн ногооны үрийг зээлээр олгоно
1401
2 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
1354
2 долоо хоног
Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв
2064
4 долоо хоног
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
2575
1 сар
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
2605
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
73490
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
68307
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд